Төлөөлөн удирдах зөвлөл

Өлзийсүрэн овогтой Эрдэнэчимэг, Үүсгэн байгуулагч ба Тэргүүн
Өлзийсүрэнгийн Эрдэнэчимэг нь үнэлгээ, судалгааны Когнос Интернэйшнл ХХК компанийн Үүсгэн байгуулагч ба Захирлаар ажилладаг. Түүний хувьд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрүүдийн үнэлгээ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЮНЕСКО гэх мэт олон улсын байгууллагууд болон Үндэсний статистикийн хороо, төр, хувийн хэвшлийн салбарын судалгаанууд дээр ажиллаж ирсэн арвин туршлагатай.Эрдэнэчимэг нь МУИС-т Хүн амзүйн Докторант ба Английн Лондонгийн Эдийн засгийн сургуулиас Нийгмийн судалгааны аргазүйн Магистр, Тайландын Махидолын их сургуулиас Хүн ам, нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны Магистр зэрэг тус тус хамгаалсан.

Уртнасан овогтой Мандал, Гүйцэтгэх захирал
Мандал нь хөгжлийн болон гамшгийн хөтөлбөр, төслүүд дээр 20 гаруй жил ажилласан мэргэшсэн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, сайн засаглалыг бэхжүүлэх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах,_иргэний нийгмийн хөгжүүлэх чиглэлээр олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулж, Монгол болон бусад улс орнуудад тэдгээрийн бодит хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан. Мандал нь Олон Улсын болон үндэсний түвшний Иргэний Нийгмийн Байгууллагууд, НҮБ-ын байгууллагуудад удирдах албан тушаалууд, Азийн Хөгжлийн Банкинд зөвлөхөөр ажиллаж байсан. Мандал нь Москвагийн Анагаах Ухааны Академийг Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээр төгсөж, Лондоны Их Сургуулийн Нийгмийн бодлого, төлөвлөлтийн магистрын зэргийг хамгаалсан.

Базарваань овогтой Даринчулуун, Удирдах зөвлөлийн гишүүн
Б.Даринчулуун нь макро эдийн засгийн болон төсвийн бодлого, хөгжлийн бодлого, төлөвлөлт, өрийн удирдлага, мониторинг, үнэлгээний чиглэлээр Засгийн газар, Сангийн яам, ОУ-ын байгууллагууд болон төсөл хөтөлбөрүүдэд 30 гаруй жил ажилласан туршлагатай хүн юм. Тэрээр сайн засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, Хөгжлийн зээл, тусламжийг зохицуулах, Засгийн газрын өрийг багасгах, шийдвэрлэх, энэ чиглэлээр ОУ-ын байгууллагууд, гадаад орнуудтай хамтран ажиллах, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, иргэний нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, үнэлгээ дүгнэлт өгөх чиглэлээр ажиллаж байсан. Б.Даринчулуун нь МУ-ын ЗГ, Сангийн яаманд удирдах алба, АХБ-ны захирлын зөвлөх, АХБ, ДБ болон НҮБ-д зөвлөхөөр ажиллаж байсан. Б.Даринчулуун нь Москвагийн Удирдлагын их сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж, Нью-Йорк хотын Колумбийн их сургуулийн Олон улсын харилцааны магистрын зэргийг хамгаалсан.

Баатар овогтой Наранчимэг, Удирдах зөвлөлийн гишүүн
Баатарын Наранчимэг нь Монгол улсын их сургуульд багш/судлаачаар ажиллахын зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрүүд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагууд болон Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Үндэсний статистикийн хороо, төр, хувийн хэвшлийн салбарын судалгаанууд дээр судлаач болон үндэсний зөвлөхөөр ажиллаж ирсэн арвин туршлагатай. Б.Наранчимэг нь БНХАУ-ын Жилиний их сургуульд Хүн амзүйн Докторант ба Монгол улсын их сургуулиас Хүн ам зүйгээр мэргэшсэн Эдийн засгийн ухааны Магистр зэрэг хамгаалсан.

Энхтүвшин овогтой Энхгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн
Голомт сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нь ажлын гараагаа 2008 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн Судлаачаар эхлүүлж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газарт тус тус ажиллаж байсан. Тэрбээр мөн 2019 оноос Монголын Мянганы сорилтын сангийн Захиргааны асуудал хариуцсан захирлаар ажиллаж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Компакт гэрээний хэрэгжилтэд гар бие оролцож байсан юм. Э.Энхгэрэл нь Тайвань дахь Тамканг их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, ШУТИС-ийн харьяа КТМС-ийг Олон улсын бизнесийн менежментийн бакалавр зэрэгтэй тус тус дүүргэсэн. Англи, хятад хэлтэй.

Алтанхуяг овогтой Гэрэлтуяа, Удирдах зөвлөлийн гишүүн
Монгол Улсын Үндэсний статистикийн хороонд эдийн засаг, хүн ам зүй, нийгмийн статистикийн чиглэлээр 22 жил ажилласан туршлагатай. Хэрэглээний тоон болон чанарын судалгааны чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад (Герман, Их Британи) ажилласан зургаан жилийн туршлагатай. Хөгжиж буй 10 гаруй оронд статистикийн чиглэлээр түүвэрлэлтийн арга зүй, жендэрийн статистик, өрхийн судалгаа, тооллого хийх, ядуурлын зураглал хийх, статистикчдыг сургах, ТХЗ-ын үзүүлэлтүүдийн үнэлгээ, түүний зураглал мөн статистик хэмжилтийн ерөнхий тогтолцоог хөгжүүлэх зэрэг сэдвээр 10 гаруй жил ажилласан туршлагатай. Түүвэрлэлтийн арга зүй, ядуурал ба жендэрийн статистик, хүн амын тооллого, эрчим хүч ба хүрээлэн буй орчны татварын бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн.

Гончигсумлаа овогтой Ганзориг, Удирдах зөвлөлийн гишүүн
Доктор, дэд профессор Гончигсумлаагийн Ганзориг нь Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимд 2006 оноос эхлэн ажиллаж байна. Тэрээр ХААИС-д Эдийн засагч мэргэжлээр бакалавр, магистрын хөтөлбөрт суралцан төгссөн, мөн Их Британийн Манчестерийн их сургуульд Байгаль орчны эдийн засгийн чиглэлээр шинжлэх ухааны магистр, ХБНГУ-ын Гёттингений их сургуульд Хөдөө аж ахуйн эдийн засгийн ухааны доктор хөтөлбөрт суралцан төгссөн.
Доктор Г.Ганзориг нь 2008 оноос хойш Монгол, Энэтхэг улсад Байгаль орчин, хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын байгууллагууд (НҮБХХ, ХХААБ, НҮБ-ын сургалт, судалгааны хүрээлэн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэл, НҮБ-ын ойн эрсдэл, доройтол, хомсдлыг бууруулах хөтөлбөр, НҮБ-ын ядуурал, байгаль орчны доройтлыг бууруулах хөтөлбөр, Дэлхийн банк гэх мэт) болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ХХААХҮЯ, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам зэрэг яамдууд, мөн зарим хувийн компани зэрэг байгууллагуудад судалгаа шинжилгээ хийж, зөвлөгөө өгсөн.
Үнэлгээний туршлагын хувьд Доктор Г.Ганзориг нь Дэлхийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжсэн 3 төслийн Эдийн засаг, санхүүгийн шинжилгээ (EFA) буюу Зардал-Өгөөжийн шинжилгээ (CBA) хийж гүйцэтгэсэн ба эдгээрийн хоёр нь Энэтхэг улсад (Тамил Наду, Бихар мужид), нэг нь Монгол Улсад хэрэгжсэн. Мөн тэрээр УИХ-аас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” зэрэг Монгол Улсын хоёр бодлогод ХХААХҮЯ-ны захиалгаар хөндлөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн.